"ХҮҮХЭД АЮУЛГҮЙ БҮС АЮУЛГҮЙ ТЭЭВЭРЛЭЛТ” аяны хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүүхдийг болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, осол хэргийн улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд учрах хохирлыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад эцэг эхчүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор эцэг эхчүүдийн дунд “НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ-2018” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнийг ХУД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Замын цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Цагдаагийн I, II хэлтэс хамтран зохион байгуулсан бөгөөд ерөнхий боловсролын 14 сургуулийн 14 баг 112 эцэг эхчүүд өрсөлдсөн юм.
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ-2018” тэмцээний нээлтэд ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Ичинноров, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Замын цагдаагийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан байцаагч Д.Батжаргал нар оролцлоо. Тэмцээний нийлбэр дүнгээр 32 дугаар сургууль нэгдүгээр байр, 18 дугаар сургууль хоёрдугаар байр, 41 дүгээр гуравдугаар байр, 15 дугаар сургууль тусгай байранд тус тус шалгарлаа.