НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний ДАРТСын төрөлд ХАН-УУЛ дүүрэг оролцох эрхтэй боллоо

2018-10-22

         Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын нэрэмжит Салбарын аварга шалгаруулах спортын гурван төрөлт тэмцээний эхний шатны шалгаруулалт энэ сарын 19-21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.


      #Салбарын аварга шалгаруулах спорт наадамд Нийслэл, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн Ажлын албаны ажилтнуудаас бүрдсэн 8 багийн 280 гаруй тамирчид 3 өдрийн турш сагс, волейбол, дартсын төрөлд хурд хүч цэц мэргэн, авхаалж самбаа сорин өрсөлдсөн юм.

            Тэмцээний #Дартсын төрөлд:
1-р байр: Хан-Уул дүүргийн ИТХ
2-р байр: Багануур дүүргийн ИТХ
3-р байр: Сүхбаатар дүүргийн ИТХ

#Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд:
1-р байр: Баянгол дүүргийн ИТХ
2-р байр: Хан-Уул дүүргийн ИТХ
3-р байр: Багануур дүүргийн ИТХ
#Эмэгтэй төрөлд:
1-р байр: Баянгол дүүргийн ИТХ
2-р байр: Хан-Уул дүүргийн ИТХ
3-р байр: Нийслэлийн ИТХ

#Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд:
1-р байр: Сүхбаатар дүүргийн ИТХ
2-р байр: Багануур дүүргийн ИТХ
3-р байр: Баянгол дүүргийн ИТХ

#Эмэгтэй төрөлд
1-р байр: Баянгол дүүргийн ИТХ
2-р байр: Багануур дүүргийн ИТХ
3-р байр: Сүхбаатар дүүргийн ИТХ-ын баг тамирчид шалгарсан юм.

Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж оролцох эрх авсан баг тамирчиддаа халуун баяр хүргэе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%