НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Булган аймгийн Гурванбулаг сумын ИТХ-ын Төлөөлөгчид "ЭКО ДҮҮРЭГТ" зочиллоо

2018-10-15

     Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага солилцох зорилгоор #Булган аймгийн #Гурванбулаг сумын ИТХ-ын Төлөөлөгчид болон Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар өнөөдөр зочиллоо.


Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.ЦЭРЭН

     Зочдыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров болон бусад албаны хүмүүс хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.


Булган аймгийн Гурванбулаг сумын ИТХ-ын дарга дурсгалын зураг гардууллаа

      “Эко дүүрэг”-тэй танилцах, туршлага судлах уулзалтын хүрээнд дүүргийн ИТХ-аас сумдын төлөөлөгчдөд зориулан #Монголын #Нутгийн#Удирдлагын #Холбоотой хамтран
       - “ИТХ-ын “Төлөөлөгчийн манлайлал, бүрэн эрхээ чадвартай хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудлууд”
       - “Орон нутгийн төсвийн харилцаа, ИТХ-ын сайн туршлага”
       - “Төрийн байгууллагын уялдаа холбоо, хуулиудын хэрэгжилтэд тавих хяналт”
       - “Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө” сэдвээр сургалт зохион байгуулсан юм.

Сургалтын үеэр...

      #Сургалтыг МНУХ-ны дэд тэргүүн Г.Маналжав, тус холбооны сургагч багш Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, НИТХ-ын Хуралдаан зохион байгуулалт-Иргэний оролцооны хэлтсийн дарга М.Халтар, ХААИС-ийн Тэнхимийн эрхлэгч доктор, профессор С.Сайнбаяр нар удирдан явуулсан юм.


МНУХ-ны Дэд тэргүүн Г.Маналжав 


Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал


НИТХ-ын Хуралдаан зохион байгуулалт-Иргэний оролцооны хэлтсийн дарга М.Халтар


ХААИС-ийн Тэнхимийн эрхлэгч доктор, профессор С.Сайнбаяр

       Хан-Уул дүүрэгт зочлох нэг өдрийн хөтөлбөрийн хүрээнд дүүргийн жишиг хороо болох #Нэгдүгээр хорооны үйл ажиллагаатай танилцуулж, харилцан туршлага хуваалцах эхлэлийг тавьсан юм.

   Дашрамд сонирхуулахад Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 21 төлөөлөгчтэй бөгөөд 6 багтай аж. 

      Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2018 оны 10 сарын байдлаар 3 аймгийн 5 сумтай хамтран ажиллах, харилцан сайн туршлага хуваалцах ажлыг хийгээд байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%