Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн
хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Гэр
бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг иргэдэд таниулах, хууль эрх зүйн
мэдлэг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байгаа билээ.
Уг сургалт өнөөдөр
дүүргийн 13,14 дүгээр хороодод зохион байгуулагдлаа. Мөн хороодын Иргэний
танхимын үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлын хүрээнд иргэдэд зориулан “Санал,
хүсэлтийн хайрцаг”-ийг хороо бүрт шинэчлэн байрлуулж байгаа юм. Тус
сургалт нь хуваарийн дагуу дүүргийн 12, 16 дугаар хороодын Иргэний танхимд 2018 оны 10
дугаар сарын 01-ны өдөр зохион байгуулагдана. Дээрхи хороодын иргэд өргөнөөр
оролцоно уу.