Хан-Уул
дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх
тухай хууль”-ийг иргэдэд таниулах, хууль эрх зүйн мэдлэг дээшлүүлэх
ээлжит сургалт өнөөдөр 7, 8 дугаар хороонд зохион байгуулагдлаа.
Түүнчлэн хороодын “Иргэний танхим”-ын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
иргэдийн саналыг хүлээн авах “Санал хүсэлтийн хайрцаг”-ыг хороо бүрд
байршуулан ажиллаж байна.
Уг сургалтыг Монголын Хуульчдын холбооны хуульч, өмгөөлөгчид удирдан зохион байгуулж байгаа бөгөөд тус сургалт нь
#маргааш /2018.09.26/ 12:00 цагт 9 дүгээр хороо, 13:30 цагт 10 дугаар хорооны
#Иргэний_танхимд болох тул иргэд та бүхэн өргөнөөр оролцохыг урьж байна.