Хан-Уул дүүргийн Улаанзагалмайн хорооны үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага солилцох, дадлага сургуулилалт хийх зорилгоор БНХАУ-ын Хонг Конг хотын өсвөрийн улаанзагалмайн 9 сурагч, 2 багшийн хамт зочиллоо.
Монголын Улаанзагалмайн Нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын
хорооны Олон улсын гишүүн солилцооны хөтөлбөрийн хүрээнд энэхүү харилцан
туршлага солилцох уулзалт зохион байгуулагдаж байгаа бөгөөд хоёр орны хүүхдүүд үйл
ажиллагааны тайлангаа танилцуулж,
мэдээлэл солилцлоо.
Уг арга хэмжээнд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд
Улаанзагалмайн хорооны тэргүүн Б.Цэрэн оролцож, өсвөрийн улаанзагалмайн
гишүүдэд хүмүүнлэг, энэрэнгүй үйлсэд найд нөхдөө уриалж, эрдэнэ мэт хүний ам
насыг аврах ажил болон гэнэтийн осол аюул тохиолдох тэр мөчид цэрэг хүн шиг
бэлэн байдагт нь талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.
Хоёр орны өсвөрийн улаанзагалмайчид өнөөдөр Хан-Уул
дүүргийн зорилтод бүлгийн асруулагч 97 настай Ц.Үнэнбат гуайг гэрийн эргэлтээр
эргэж, тусламж үйлчилгээ үзүүлдэг арга барилаасаа хуваалцах юм.