Хан-Уул дүүргийн Улаан Загалмай хороо нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ээлжит бус чуулганаа хийлээ. Тус чуулга хуралдаанд Хан-Уул дүүргийн сайн дурын идэвхтэн 102 иргэн хүрэлцэн ирж Монголын Улаан Загалмай Ниймгэмлэгийн шинэчилсэн дүрмийн дагуу шинэ Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнийг сонгов.
Чуулганаар мөн Улаан Загалмай хорооны Санхүүгийн хорооны бүрэлдэхүүнийг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталлаа.
Шинээр сонгогдсон УЗ-ийн бүрэлдэхүүнд ХУД-ийн ИТХ-ын дарга, Дүүргийн Улаан Загалмайн хорооны Тэргүүн Б.Цэрэн ажлын өндөр амжилт хүсч, иргэдийг үер ус байгалийн бусад гамшиг ослын үед өөрийгөө хамгаалах болон бусдад туслах чадварыг олгох нь чухалыг онцолж даалгалаа.