Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцах, сайн туршлага #судлах зорилгоор гадаад, дотоодын зочид #төлөөлөгчид ирж байгаа тухай мэдээллийг цаг тухай бүрд өгч байгаа.
2018 оны долдугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргаар ахлуулсан 35 хүний бүрэлдэхүүнтэй баг Хан-Уул дүүрэгт #туршлага судлав.
Дөргөн сумын төлөөлөгчдийг ИТХ-ын дарга Б.Цэрэн болон албаны хүмүүс хүлээн авсан бөгөөд Ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг танилцуулж, харилцан мэдээлэл солилцлоо.
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Ховд аймгийн Алтай, Мөнххайрхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Ажлын албатай харилцаа холбоотой ажиллаж байна.