Ажил үйлс, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан салбар, салбарын төлөөлөл болсон иргэдийг Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол улсын Төрийн дээд одон медаль болон салбарын шагналаар шагнасныг 2018 оны 07 сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан бусад албаны хүмүүс гардуулж баяр хүргэлээ.
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Хан-Уул дүүргээс шагнагдсан иргэдийн дунд “Шударга журам” медалийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1-р баазын жолооч Т.Ганзориг, “Зайсан рояал каунтн” СӨХ-ны үйлчилгээний ажилтан Д.Эрдэнэчулуун нар нь эрдэнэт хүний амь насыг авран хамгаалж, иргэний үүргээ ёс төртэй биелүүлсэн учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ийнхүү онцгойлон урамшуулсан нь онцлог байлаа.