НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх ашиг зөрчигдөх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж-ХАМТДАА ХАМГААЛЪЯ

2018-06-13


 Гэр бүлийн хүчирхийлэл бол “ГЭМТ ХЭРЭГ” үүнтэй тэмцэхээр Хан-Уул дүүргийн Прокурорын газраас санаачлан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн I, II хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх ашиг зөрчигдөх гэмт хэрэг, зөрчлөөс  урьдчилан сэргийлж-ХАМТДАА ХАМГААЛЪЯ” зөвлөгөөнийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.


Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилт дэвшүүлсэн бөгөөд энэ хүрээнд олон талт ажлыг шат дараатай зохион байгуулж ажиллаж байгаагийн нэг нь аливаа төрлийн гэмт хэрэг зөрчилгүй, амар амгалан дүүрэг болох юм.

Иргэд амьдрахад таатай “Эко дүүрэг” болох ажлыг хүрээнд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс өнгөрөгч гуравдугаар сард Замын цагдаагийн хэлтэстэй хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-Хамтдаа шийдье” зөвлөгөөн, тавдугаар сард Онцгой байдлын хэлтэстэй хамтран “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье-Хамтдаа шийдье” зөвлөгөөнийг тус тус амжилттай зохион байгуулаад байна.


Өнөөдөр дүүргийн Прокурорын газрын санаачлагаар “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх ашиг зөрчигдөх гэмт хэрэг, зөрчлөөс  урьдчилан сэргийлж-ХАМТДАА ХАМГААЛЪЯ” зөвлөгөөнийг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл хамтдаа нийгмийг бүрдүүлэгч гол хүч “Гэр бүл”, “Үр хүүхэд”-ийнхээ ирээдүйн төлөө шийдвэр гаргаж, урьдчилан сэргийлж, хойш ирээдүйгээ хамгаалах, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэлтийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.


“Гэр бүлийн хүчирхийлэл нь хэн нэгэн хүний ганц нэгэн удаагийн санамсаргүй тохиолдлын зан үйл биш бөгөөд ойр дотныхоо хүнийг эрхшээлдээ байлгах зорилготой урьдчилан төлөвлөсөн ухамсарт үйлдэл төдийгүй бусдыг зовоон тарчилгах хэлбэр. Тиймээс үүнийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг хамтдаа хийж чадахын төлөө өнөөдөр зөвлөлдөж байна” хэмээн Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн хэлж байсан юм.


Монгол улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн ч энэ хуулийн хамгаалалтыг авч чадахгүй амь насаа алдагсдын тоо нэмэгдсээр байна.

Хан-Уул дүүргийн хэмжээнд хоногт дунджаар 100 гаруй дуудлага ирдэг бөгөөд үүний 10 хувь нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага эзэлдэг тухай дүүргийн Цагдаагийн байгууллагын төлөөлөл илтгэлдээ дурдаж байлаа.


Хүчирхийлэлд өртөгч хэн бүхэн цоожтой хаалганы цаана үлдсээр байх ууГэсэн асуултад хариулт өгөхөөр Хан-Уул дүүрэг тодорхой арга хэмжээг авч, анхаарч ажиллахаар болсон бөгөөд нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, иргэд, аж ахуйн нэгжтэй хамтран ажилласнаар хамтдаа хамгаалж чадах юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%