НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ИНХ-ЫН ДАРГА, ТЭРГҮҮЛЭГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

2018-06-11

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын Нутгийн Удирдлагын Холбоотой хамтран 16 хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдэд  хууль, эрх зүйн мэдлэг олгох сургалтыг өнөөдөр /2018.06.11/ зохион байгуулав.


Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг идэвхжүүлэн бэхжүүлэх зорилготой энэхүү сургалт нь иргэд засаг захиргааны анхан шатны нэгжээс төрийн үйлчилгээ, мэдээ мэдээллийг шуурхай хүлээн авах, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээ мэдээлэлтэй болох, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх гол ач холбогдолтой юм.


Сургалтад 16 хорооны ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид хамрагдсан бөгөөд Монголын Нутгийн Удирдлагын Холбооны сургагч багш нар “Иргэдийн Нийтийн Хурлын эрх зүйн орчин”, “Манлайлал”, “Хуулийн хэрэгжилтийн асуудал”-аар тус тус мэдээлэл өгч, харилцан ярилцлаа.




Цаашид Иргэдийн Нийтийн Хурлыг чадавхжуулах, иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан мэдээ мэдээллээр хангах ажлыг тогтмол зохион байгуулж байх саналыг сургалтад оролцогчид илэрхийлж байлаа. 

Сургалтын гэрэл зургийг эндээс үзнэ үү. 

  http://khan-uul.ub.khural.mn/n/mucon 

   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%