Хан-Уул дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, түүний Ажлын албаны үйл ажиллагаатай танилцах, туршлага
судлах, цаашид хамтран ажиллах хүсэлт илэрхийлсэн Хэнтий аймгийн Баянхутаг
сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид Засаг даргын хамтаар өнөөдөр Хан-Уул
дүүрэгт ажиллалаа.
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга
Б.Цэрэн, ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Базарзаяа, Төлөөлөгч, Засаг даргын зөвлөх
Ч.Бат-Оргил, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн
дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров болон бусад албаны
хүмүүс Баянхутаг сумын Төлөөлөгчдийг угтан хүндэтгэл үзүүлж, дүүргийн болон ажлын
албаны мэдээллийг танилцуулсан юм.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Цолмон, Засаг дарга Байгалмаа тэргүүтэй 10 төлөөлөгч Хан-Уул дүүрэгт ажилласан юм. Баянхутаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 3 багаас сонгогдсон нийт 21 төлөөлөгчтэй бөгөөд тэдгээрээс 7
төлөөлөгч Тэргүүлэгчээр ажиллаж холбогдох тогтоол шийдвэрийг гаргадаг байна.
Баянхутаг сумын Засаг дарга эмнэлэг, ерөнхий
боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцах хүсэлт гаргасан бөгөөд
хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв болон Улсын хошой тэргүүний
Гадаад хэлний сургалттай 18 дугаар сургуультай танилцууллаа.