Эх үрсийн баярыг
тохиолдуулан Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын эмэгтэй төлөөлөгчдөөс санаачлан “Ээж бол ертөнц” нэгдсэн арга хэмжээг
зохион байгуулдаг уламжлалтай.
Хоёрдахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ 2018
оны зургадугаар сарын 02-ны 10:00 цагт Монголын Хүүхдийн Ордонд болно.
“Ээж бол ертөнц” ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр
олон хүүхэд эсэн мэнд төрүүлж өсгөсөн Хан-Уул дүүргийн 16 хорооны 317 ээжид “Алдарт
эх"-ийн одонг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулах юм.
Одон гардуулах
хүндэтгэлийн ёслолд Хан-Уул дүүргээс
Улсын Их Хурал, Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгчид
оролцоно.