НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

“ТҮР ХАМГААЛАХ БАЙР” ТОХИЖУУЛАХ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИХЭЭР БОЛЛОО

2018-05-29

Хан-Уул дүүргийн хэмжээнд “Түр хамгаалах байр” ганц байдаг. Тус байрыг тохижуулах, хүчирхийлэлд өртсөн хохирогчийн эрүүл мэндийг хамгаалах эм эмнэлгийн багаж хэрэгслээр хангах, тогтмол үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчид хамтарсан уулзалт хийлээ.


Уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн болон төсөл хэрэгжүүлэх багийн төлөөлөгчид оролцсон юм.

Хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх, хохирогчдыг хамгаалах үйлчилгээ үзүүлэх тус байр 24 цагаар ажилладаг бөгөөд хүчирхийлэлд өртсөн хэн бүхэнд нээлттэй ажиллана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%