Нийслэл, дүүргийн иргэдийн
төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, ажлын албаны ажилтнуудын дунд жил бүр
уламжлал болгон зохион байгуулагддаг "Хангарди-2018" спорт наадам 2018
оны 05-р сарын 17-20-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
Энэхүү наадамд 10 багийн 450
гаруй тамирчид сагсанбөмбөг, волейбол, дартс, ширээний теннис, боулинг гэсэн
таван төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорин
оролцлоо.
Тус тэмцээнд Хан-Уул дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Ажлын албаны ажилтан албан хаагчид амжилттай
оролцож амралтын өдрүүдээ СПОРТлог өнгөрүүллээ!