Хан-Уул дүүрэг Монгол улсын хэмжээнд хоёр ширхэг байдаг хүний гарын үсэг, гар бичмэл, тамга тэмдэг, мөр судлалын нарийн шинжилгээний техник хэрэгсэлтэй боллоо.
Өнөөдөр /2018.05.16/ Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга
Б.Цэрэн, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров нар Аmscope microscope камер буюу нүдэнд үл үзэгдэх мөр, хуурамч
бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсгийг таних, илрүүлэх мэргэжлийн зориулалтын
техник хэрэгслийг дүүргийн Шүүхийн шинжилгээний криминалистикийн албаны
дарга, Цагдаагийн дэд хурандаа Ц.Мөнхбатад хүлээлгэн өглөө.