Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн нэрэмжит цомын төлөөх спортын таван төрөлт тэмцээний нээлтийн арга хэмжээ боллоо. Тус тэмцээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газрын дэргэдэх хэлтэс албадын баг тамирчид оролцож байна.
Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Хөл бөмбөг, Дартс, Боулингийн төрлөөр зохион байгуулагдаж буй тус тэмцээнийг нээж ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан үг хэлсэн бөгөөд 2017 оны аварга дүүргийн Татварын хэлтсийн баг тамирчид шилжин явах цомоо зохион байгуулагчдад хүлээлгэн өглөө.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд тус тэмцээний Сагсан бөмбөг, Гар бөмбөгийн аваргууд тодорсон бөгөөд ирэх ням гарагт ЦОМЫН АВАРГА нийлбэр дүнгээр шалгарах юм.