Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх газрын төлбөрийн үнэлгээний
бүсчлэлийн зааг, хязгаарыг шинэчлэн тогтоож байгаа асуудлаар дүүргийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Газрын алба хамтран олон нийтийн
хэлэлцүүлэг зохион байгуулав.
ХУД-ийн Соёлын ордонд 2018 оны тавдугаар сарын 08-ны өдрийн 10:00-12:00 цагт 1, 2, 3, 4, 11, 15 дугаар хороо, “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн зааланд 14:00-16:00 цагт 4, 5, 6, 7, 8, 9, 10, 16 дугаар хорооны иргэд, оршин суугчид оролцож санал хүсэлтээ илэрхийллээ.