Ялалтын баярыг угтан зохион байгуулагдсан “Үргэлж тантай хамт” өдөрлөгт Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Цэрэн, ЗДТГ-ын дарга Б.Энхболд, ИТХ-ын Төлөөлөгч, 10-р хорооны Засаг дарга Ц.Чинзоригт, 14-р хорооны Засаг дарга Н.Наранцацрал, 3-р хорооны Засаг дарга С.Батхишиг, Цагдаагийн 1-р хэлтсийн дарга С.Хүрэлбаатар болон тус хэлтсийн бие бүрэлдэхүүн оролцлоо.
“Сүлд” чуулга нь Цагдаагийн алба хаагчдын оюуны соёл,
гоо сайхны сэтгэлгээг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион
байгуулах, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хууль
сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагаанд
дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр олон нийтэд хандсан олон талт үйл
ажиллагаа зохион байгуулах үүрэгтэй ажилладаг байна.