НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ХУВАНЦАР САВ, БАГЛАА БООДЛООС ТАТГАЛЗСАН “ЭКО ДҮҮРЭГ” БОЛОХ ЗОРИЛТЫН ЭХНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

2018-05-03

Хан-Уул дүүргийн 16 хорооны иргэдийн дунд “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн танилцуулга мэдээллийг хийж, хэлэлцүүлэг зохион байгуулах, иргэдийн санал авах ажлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Заша өвс” НҮТББ-тай хамтран өнгөрөгч дөрөвдүгээр сарын 23-ны өдөр эхэлж өчигдөр ХУД-ийн 14-р хороонд зохион байгуулагдсанаар өндөрлөлөө.


Сав, баглаа боодол нь хүнсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндтэй салшгүй холбоотой чухал салбар юм. Улсын хэмжээнд 40 гаруй аж ахуйн нэгж, байгууллага сав, баглаа боодлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж, нийт хэрэгцээний 30 орчим хувийг үйлдвэрлэж байна.


Зориулалтын савны үйлдвэрлэл, хангамж хүрэлцээгүй, чанар болон үнийн хувьд өрсөлдөх чадвар сул зэргээс нэг өрх дунджаар 20-100 литрийн багтаамжтай, 3-4 ширхэг зориулалтын бус хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зорилгоор ашигладаг болохыг ДЭМБ-ын судалгаагаар тогтоожээ. Хүн амын өдөр тутмын хэрэглээтэй шууд холбоотой, нийгмийн эрүүл мэнд, байгаль орчинд тодорхой нөлөө үзүүлдэг сав, баглаа боодлын талаар зохих арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий болсон.  

Иймд “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-д “Хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, байгаль орчинд ээлтэй, зориулалтын хүнсний сав, баглаа боодол, хаяг шошгыг хүнсний сүлжээний бүх үе шатанд хэрэглэх, дэвшилтэт технологийг нутагшуулах, үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг дэмжинэ” гэж, “Ногоон хөгжлийн бодлого”-д “хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгож, байгальд халгүйгээр хадгалах, савлах технологийг дэмжинэ” гэж тус тус тусгаж,  “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд дээрх зорилтыг хангахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах, сав, баглаа боодлын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр салбар хариуцсан яамны зүгээс санаачлан боловсруулсан 5 зорилтот төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Ямартай ч “Эко дүүрэг” болохоор зорилт дэвшүүлэн ажиллаж буй Хан-Уул дүүрэг хуванцар савгүй жишиг дүүрэг болох эхний алхмаа ийнхүү амжилттай хэрэгжүүллээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%