Хан-Уул
дүүрэг “ЭКО дүүрэг” болгох зорилт тавин ажиллаж байгаа. Энэхүү зорилтод
нийцүүлэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Р.Дамдин,
Ч.Пүрэвсүрэн, С.Сарангуа нар өнөөдөр /2018.05.01/ Ус сувгийн удирдах
газрын харьяа Нисэхийн цэвэрлэх байгууламжтай танилцах ажлыг хийлээ.
Нисэхийн
цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцах ажлын хүрээнд хөрсний
бохирдлоос хамгаалах, агаарт дэгдсэн аммиакийн үнэрийг арилгах /үнэргүй
болгох/, химийн бус бордоог үйлдвэрлэлд нэвтрүүлдэг БНСУ-ын КЕМBIO /Коrea Effective Mineral Bio/ компани удирдлагуудтай
туршилт явуулсан юм.
Уулзалт,
туршилтаар хуримтлагдсан бохирын дээжид КЕМBIO компани бүтээгдэхүүнийг хийснээр агаарт
дэгдэх эвгүй үнэр бүр арилах, түүнчлэн бохир лагийг 24 цагийн дотор
цэвэршүүлж, байгалийн гаралтай цэвэр бордоог бий болгох боломж бий гэдгийг
бодитоор харуулсан юм.
БНСУ-ын КЕМBIO компанийн захирал Жон
Жин Дон /Joung Jin Dong/ хэлэхдээ “1980-аад
онд манай улс ийм байгууламжтай байсан одоо бүгд шинэ үеийн техник технологиор
тоноглогдсон аль болох байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хүн ам, мал аж
ахуйгаа хамгаалахад анхаарч ажиллаж байна. Хөрс, агаарыг цэвэршүүлснээр хүн
амын эрүүл мэнд, малын өвс тэжээл цэвэр хөрсөнд ургаснаар буцаад хүмүүс бид
эрүүл бүтээгдэхүүнээр хооллох, эрүүл урт удаан амьдрах боломж нээгдэж байгаа” гэлээ.
Солонгос улсын хэмжээнд КЕМBIO компани бүтээгдэхүүнийг патентлан мал
аж ахуйн ферм, хөрсний цэвэршүүлэлт болон ус дахин цэвэршүүлэх байгууламжийн
үйл ажиллагаандаа хэрэглэгдэг байна.
Түүнчлэн
гэр хорооллын модон жорлонд КЕМBIO компаний үйлдвэрлэдэг байгальд
ээлтэй мөөгөнцрийн химийн хоргүй сүүн хүчлийн бактерийг хэрэглэснээр
хуримтлагдсан бохир хөрсөнд цэвэр бордоо болж шингэх, хөрсөнд ургаж байгаа
ургамал ургах, хүчил төрөгч ялгаруулах боломж бүрдэх аж.
Ийнхүү
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөөр дамжуулан Нисэхийн цэвэрлэх
байгууламжийг цэвэршүүлэх цаашлаад нийслэл хотын хэмжээнд өвөл зуны
аль ч улиралд агаарт дэгдэх аммиакийн үнэргүй байлгах, ногоон байгууламжийг
нэмэгдүүлэхэд гол түүхий эд болох бордоог /химийн бодисгүй/ өөрсдөө
үйлдвэрлэдэг болоход хамтран ажиллахад бэлэн байгаагаа тус компаний удирдлагууд
илэрхийлж байлаа.