Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албанаас “Дэлхийн зөн” ОУ-ын байгууллагатай хамтран өнөөдөр /2018.05.01/ нийслэл, дүүргийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, Иргэний танхимын ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалтын зорилго нь Иргэний танхим болон танхимын ажилтны ажлын чиг үүргийг боловсронгуй болгох, иргэдийн санал авах ажиллагаа-хэлэлцүүлэг зохион байгуулах, хамтран ажиллах, туршлага мэдээлэл солилцох, нийслэл, дүүрэг, хороодын иргэний танхим хоорондын цаашдын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулсан юм.
Сургалтад Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, Хууль тогтоомж, хурлын шийдвэрийн сурталчилгаа, хяналтын хэлтэс, Иргэний танхимын ажилтнууд оролцлоо.
- Орон нутгийн иргэдийг оролцуулах #арга #зүй сэдвээр “Дэлхийн зөн” ОУБ-ын олон нийтийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Т.Өлзийханд нар мэдээлэл, танилцуулга хүргэсэн юм.