Хан-Уул дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар
зөвлөлөөс санаачлан “Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис түүний
хор уршиг”-ийн талаарх сургалтыг дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий
боловсролын сургуулийн ахлах анги, их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион
байгууллаа.
Манай
улсад мансууруулах бодисын хэрэглээ газар авч, гамшгийн хэмжээнд хүрч байгаа
тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр их ярьж, бичдэг болсон. Дэлхийн хэмжээнд 150 мянган төрлийн
мансууруулах,
сэтгэцэд нөлөөлөх бодис байдаг бөгөөд үүнээс манай улсад 500 нэр төрлийг нь хэрэглэдэг
гэсэн судалгааг
албаны байгууллагаас гаргасан байдаг.
Хэдхэн жилийн өмнө өндөр
хөгжилтэй оронд, баян хүмүүсийн зугаа мэт ойлголт өгдөг байсан бол өнөөдөр олны
танил эрхмүүд, тэр бүү хэл ерөнхий боловсролын сургуулийн
сурагчид энэ төрлийн гэмт хэрэгт ихээр холбогдож байгаа тухай хууль, хяналтын
байгууллагаас мэдээлэгдэг боллоо.
Хан-Уул дүүргийн нутаг
дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 599 сурагч, их
дээд сургуулийн 974 оюутны дунд “Хар
тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис түүний хор уршиг”-ийн талаарх
сургалтыг зохион байгуулснаар болзошгүй аюулаас хойч үеэ хамгаалах, энэ төрлийн
гэмт хэрэгт өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг өгч ажиллахад
онцгой анхааран ажилласан юм.