Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй “МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИС ТҮҮНИЙ ХОР УРШИГ”-аас
урьдчилан сэргийлэх сургалтад Үндэсний эдийн засгийн дээд сургуулийн
оюутан залуус хамрагдлаа.
Сургалтад дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сэтгэлзүйч С.Ариунцацрал, Прокурорын газрын Хяналтын прокурор А.Пүрэвтогтох нар мэдээлэл өгч ажиллав.