Хан-Уул дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын алба, Монголын Өмгөөлөгчдийн
Холбоотой хамтран ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн
ажилтнуудад “Хөдөлмөрийн тухай хууль”, “Хүүхдийн эрхийн тухай хууль”
сурталчлах ажлыг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн зохион
байгуулсан юм.
Дүүргийн нутаг дэвсгэр дээрх ерөнхий боловсролын нийт 15 сургуульд шат дараатай зохион байгуулагдсан энэхүү сургалт өнөөдөр /2018.04.24/ ерөнхий боловсролын 10, 26, 59, 114 болон “Буянт-Ухаа” цогцолбор сургууль хамрагдсанаар өндөрлөлөө.
ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албанаас санаачлан зохион байгуулсан хууль, эрх зүйн сургалтыг Хуульч, өмгөөлөгч Ж.Энхтуяа, Б.Соёл-Эрдэнэ, н.Мөнхсүлд нар удирдан явуулсан бөгөөд ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчид дэмжин оролцлоо.