НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ 28 СҮМ, ХИЙД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА

2018-04-24

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/46 тоот захирамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийлээ.

Шашны байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн ИТХ-ын Хууль зүй, өргөдлийн хорооны даргаар ахлуулсан ажлын хэсэг буюу Тагнуулын ерөнхий газар, Гадаадын иргэн харъяатын газар, ХУД-ийн Цагдаагийн I, II хэлтэс, Татварын хэлтэс, ИТХ-ын Нийгмийн бодлогын хороо, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны албан хаагчид багтсан юм.


Тус шалгалт энэ сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжилсэн бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллага, шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, сургууль, цэцэрлэг, асрамж, халамжийн төвүүдэд хийсэн шалгалтаар зөвшөөрөлгүй 28, зөвшөөрөлтэй 16 сүм, хийд иргэд, олон нийтэд үйл ажиллагаа явуулж байгаа нь илэрсэн байна.


Ажлын хэсэг шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал болон санал дүгнэлтээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%