НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2018-04-23


Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-өөс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 6 их, дээд сургуулийн оюутнуудад “Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис түүний хор уршиг”-ийн талаар сургалт зохион байгуулж эхэллээ.


Энэхүү сургалтын зорилго: Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис түүний хор уршиг болон энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар оюутнуудын мэдлэгийг дээшлүүлж, хандлагыг өөрчлөх явдал юм.


Технологийн дээд сургуулиас эхэлсэн энэхүү сургалтад дүүргийн Эрүүл мэндийн төвийн Наркологийн эмч Н.Пүрэвсүрэн “Архи тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын хорт нөлөө, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам”, Прокурорын хэлтсийн Хяналтын прокурор Б.Гүнсэл “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодистой холбоотой захиргааны зөрчил, гэмт хэргийн ойлголт”, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Т.Тайванбаатар “Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль”-ийн Хохирогч, хамгаалалын талаар 113 оюутанд мэдээлэл өгч ажиллалаа.


Өмнө ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх” сургалтыг зохион байгуулсан бол энэ удаад оюутнуудад чиглэж энэхүү сургалтыг эхлүүллээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%