2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан #Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт #бодисын
хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2017 оны
гуравдугаар сарын 07-ны өдрийн 77 дугаар тогтоолоор баталж, үндэсний
хороо байгуулж байсан. Төр засгаас гаргаж байгаа бодлого шийдвэртэй
уялдуулан Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-өөс дүүргийн ерөнхий боловсролын
сургуулийн ахлах ангийн сурагчдад “Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт
бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх” сургалтыг зохион байгуулж
байна.
ЕБС-ийн #ахлах ангийн #сурагчдын дунд “Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх” сургалтыг зохион байгуулснаар хүн амын эрүүл мэнд, #удмын санг хамгаалах, #хорт бодисын нөлөөнд өртөхгүй байх, өөрсдийгөө болон найз нөхөд, ойр дотны хүмүүсээ хамгаалах боломж нэмэгдэх юм.
Өнөөдөр зохион байгуулагдсан сургалтад 59 дүгээр сургуулийн ахлах ангийн 50 гаруй сурагчид оролцсон бөгөөд дүүргийн ГХУСАЗСЗ-ийн төлөөлөл болон ИТХ-ын төлөөлөгч, ХУД-ийн 14-р хорооны Засаг дарга Н.Наранцацралт нар оролцлоо.
2018 оны дөрөвдүгээр сард багтаан дүүргийн ерөнхий боловсролын 6 сургуулийн ахлах ангийн сурагчдад хар тамхи болон мансууруулах #эм, #сэтгэцэд нөлөөлөх бодис түүний хор уршгаас урьдчилан сэргийлэх сургалтын зохион байгуулахаар ажиллаж байна.
Ахлах ангийн сурагчид мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын хор хөнөөлийн талаарх мэдлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс ихэвчлэн олж мэддэг тухайгаа сургалтын үеэр хэлж байсан бөгөөд албаны хүмүүс өөрсдийн суралцах орчинд ирж хууль, эрх зүйн талаас нь жишээ баримттай тайлбарлан таниулж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байсан юм.