НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН БАГШ, НИЙГМИЙН АЖИЛТНУУД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

2018-04-17

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ерөнхий боловсролын cургуулийн багш, нийгмийн ажилтнуудад хууль, эрх зүйн сургалт зохион байгуулж байгаа тухай өмнө мэдээлэлж байсан.

“Хөдөлмөрийн тухай хууль”, “Хүүхдийн эрхийн тухай хууль”-ийг тайлбарлан таниулах, эрх зүйн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү сургалтад дүүргийн ерөнхий боловсролын 34, 41, 63 сургуулийн багш, нийгмийн ажилтнууд өнөөдөр /2018.04.17/ оролцлоо.

ХУД-ийн ИТХ-ын даргын 2018 оны 04 сарын 06-ны өдрийн А/43 дугаар захирамжийн дагуу ИТХ-ын Хууль тогтоомж, хурлын шийдвэрийн сурталчилгаа хяналтын хэлтэс, Хуульч, өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, Хууль зүйн ухааны доктор С.Отгонгэрэл нартай хамтран “Хөдөлмөрийн тухай хууль”, “Хүүхдийн эрхийн тухай хууль”-ийг тайлбарлан таниулж байна. Хууль, эрх зүйн сургалтад ИТХ-ын Төлөөлөгч Д.Уранцэцэг оролцож, багш, нийгмийн ажилтнуудын асуусан асуултад хариулт өгч, харилцан мэдээлэл солилцсон юм.


Ирэх пүрэв гараг буюу энэ сарын 19-ны өдөр ерөнхий боловсролын 60, 114 дүгээр сургууль, 24-ний өдөр "Буянт-Ухаа" цогцолбор сургууль болон 10, 26, 59, 118 сургуулийн багш, нийгмийн ажилтнууд энэхүү сургалтад хамрагдах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%