Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийн
хөтөлбөрийг үндэсний өв уламжлал, ёс заншилтай хослуулан хэрэгжүүлж, эрүүл
чийрэг бие бялдартай, боловсролтой, амьдрах ухаантай, эх оронч, иргэнийг
төлөвшүүлнэ гэсэн зорилтыг үндэслэн “Хүүхдийн урлагийн их наадам” энэ жилээс эхлэн Хан-Уул дүүрэгт зохион
байгуулагдаж байна.
Энэхүү
наадмын зорилго нь хүүхэд
өсвөр үеийнхэнд Монгол үндэстний урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх,
эзэмшүүлэх, өвлүүлэх, сурталчлах, тэдний авъяас чадварыг хөгжүүлэх, харилцан
суралцах, хамтран уран бүтээл туурвих Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын
өвийг хүүхэд багачуудад өвлүүлж Монгол үндэстний соёл урлаг, зан заншлаараа
бахархах үзлийг төлөвшүүлэх, соёлын солилцоог хөгжүүлж улмаар хөгжмийн багш нарын
мэдлэг, ур чадварыг сайжруулахад оршиж байгаа
юм.
Үйл ажиллагаанд ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд АА-ны дарга
Ж.Ичинноров ,Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Засаг даргын Тамгын газрын дарга
Б.Энхболд, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн нар оролцон
хүүхэд багачууддаа амжилт хүслээ.