Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын “Гамшгийн
аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ын дагуу зарлан мэдээллийн
дохиогоор ажиллах нэгдсэн дадлага сургуулийг дүүргийн хэмжээнд өнөөдөр зохион
байгууллаа.
Энэхүү дадлага сургуулийн зорилго нь иргэн өөрт тохиолдож болзошгүй гамшиг
ослоос хэрхэн аюулгүй гарах, ослын үед ойр дотны хүндээ туслах дадал чадварыг
эзэмших юм.
Дадлага сургуульд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 111 байгууллага,
аж ахуй нэгжийн 21536 ажилтан, 31 сургуулийн 16733 сурагч 153 багш ажилтан албан хаагчид хамрагдлаа.