“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 97 жилийн ойг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн #нэрэмжит Нийслэлийн онцгой байдлын газрын “ФУТЗАЛ-14” заалны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир-техник спорт хороонд зохион байгуулагдлаа.
“ФУТЗАЛ-14” заалны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нь алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,
бие бүрэлдэхүүний багаар ажиллах чадварыг дээшлүүлэх зорилготой бөгөөд
тэмцээнийг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн нээсэн юм.
Нийслэлийн 9 дүүргийн гал унтраах анги нэгтгэлийн 15 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа бөгөөд тэмцээний дүн маргааш гарах юм.
"ФУТЗАЛ-14” тэмцээний нээлтийн үеэр Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт тэмдэг”, “Хүндэт өргөмжлөл”-өөр баг, хамт олны өмнө шагнаж урамшуулж баяр хүргэлээ.