“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-ХАМТДАА ШИЙДЬЕ” зөвлөгөөний
хүрээнд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан
дүүргүүдийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч нарын дунд “Чадварлаг алба хаагч” биет зохицуулалтын тэмцээнийг өчигдөр /2018.03.05/ зохион байгуулсан.
Тэгвэл өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Замын цагдаагийн хэлтсээс хамтран зохион байгуулагдсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-ХАМТДАА ШИЙДЬЕ” зөвлөгөөний хүрээнд тэмцээний ялагч болсон “Чадварлаг алба хаагч”-дад шагнал гардууллаа.