УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарын
хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Монгол Улсын
төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд “#Төлөөлөгчийн #манлайлал” сэдэвт #сургалтыг зохион байгуулж байна.
Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид хоёрдугаар сарын 26-27-ны өдрүүдэд тус сургалтад хамрагдлаа. Энэхүү 2 өдрийн 20 #академик цагийн сургалтын агуулга нь орчин үеийн улс төрийн манлайллын #онол, арга зүй дээр суурилсан Их Британи улсын Нутгийн Удирдлагын холбооны Манлайллын сургагч багш Мэри Дэвисийн боловсруулсан #хөтөлбөр бөгөөд төлөөлөгчдийн улс төрийн манлайлах чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой юм.
Сургалтын хөтөлбөрийн дагуу #хувь #хүний манлайлал, #улс #төрийн манлайлал, #стратегийн манлайлал, #иргэдийг манлайлах гэсэн манлайллын 4 хүрээнд манлайллын мэдлэг, ур чадваруудыг олголоо.
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид өөр өөрсдийн тойрог, хорооныхоо өмнө тулгамдсан асуудал болон төлөөлж буй иргэдийнхээ санал хүсэлтийг илэрхийлж #идэвхтэй оролцлоо. Сургалтыг Төлөөлөгчдийг баг болгон хуваарилж, холбогдох сэдвүүдийн дагуу хэлэлцүүлэг өрнүүлэх аргачлалаар зохион байгуулсан юм. Сургалтын дараа Төлөөлөгчид сургалтын 2 өдөрт сурсан зүйлээ дүгнэн ярилцав. Мөн үеэр "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн сургалтад идэвхтэй оролцсон Төлөөлөгчдөд “#СЕРТИФИКАТ” гардуулан өгсөн юм.