XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн дөрвөн /2018.02.19/-д Хан-Уул дүүргийн төрийн уламжлалт нэгдсэн золголт өргөн дэлгэр боллоо.
Хүндэтгэлийн хуралдааны танхимд залрах Хан
хуураа цэнгүүлж эхэлсэн төрийн золголтонд дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын
Төлөөлөгчид, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба, Засаг
даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, албадын дарга, хороодын Засаг дарга нар
болон ажилтан албан хаагчид оролцлоо.
Айлчлан ирсэн нөхөрсөг хэмээх шороон Нохой
жилдээ амжилт дүүрэн байхын ерөөл өргөн дэвшүүлье.