НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 94 ИРГЭН ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

2018-02-15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан Аж үйлдвэр, газар тариалан, соёл спорт, уул уурхай, худалдаа үйлчилгээ, нийтлэг үйлчилгээ, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Хан-Уул дүүргийн иргэдийг Монгол Улсын төрийн одон медалиар шагнасныг ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч Г.Батсайхан, А.Амартүвшин, Э.Түвшин, ИТХ-ын Төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс гардуулав.


Сар шинийн баярын босгонд Монгол Улсын төрийн дээд одон медаль болох

-       Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон - 25

-       Цэргийн гавьяаны улаан тугийн одон – 2

-       Алтан гадас одон - 41

-       Цэргийн гавьяаны одон -1

-       Хөдөлмөрийн хүндэт медаль – 25 иргэн тус тус шагнагдлаа.



Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Санхүү, аж ахуйн хэлтсийн Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Л.Баасангарав  Монгол Улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан нь хамт олны ажлын үр дүнг төр засгаас өндрөөр үнэлсэн хэрэг болсон юм.


Хан-Уул дүүргийн иргэд та бүхэндээ XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%