Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны #төрийн жинхэнэ #албан хаагч нар нэгжийн #менежертэй 2018 онд хийж гүйцэтгэх ажил үйлчилгээнийхээ талаар үр дүнгийн #гэрээ байгууллаа.
Үр дүнгийн гэрээг үзэглэх ажиллагаанд ИТХ-ын дарга Б.Цэрэн, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров нар болон Ажлын албаны албан хаагчид оролцсон юм.
Үр дүнгийн гэрээнд тусгагдсан ажил үйлчилгээнийхээ хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр тайлагнадаг бөгөөд энэ нь Төрийн жинхэнэ албан хаагчийн тухайн жилд хийсэн ажил, түүний үнэлгээг тусгадаг тул албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, шагнал урамшуулал олгох зэрэг асуудлаар тодорхойлолт гаргах чухал баримт бичиг болдог онцлогтой.