НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУД ХӨРӨНГӨ, ОРЛОГОО МЭДҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2018-02-05

 Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтнууд жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор багтаан өмнөх оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг өгсөн байх ёстой.

Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, хэлтсийн дарга нар, хороодын Засаг дарга нарын дунд өнөөдөр /2018.02.05/ Авлигатай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа.


2013 оноос хойш албан тушаалтнууд Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг өгч ирсэн бөгөөд мэдүүлэг гаргагч нарт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, нийтлэг гаргадаг зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар болон мэдүүлэг гаргагчийн үүрэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт, хариуцлагын тогтолцоо, оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалт, хуулийн хугацаа, анхаарах асуудлын талаарх сургалт, арга зүйн заавар зөвлөмжийг АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны комиссар Д.Одонтуяа болон ИТХ-ын Хууль тогтоомж, хурлын шийдвэрийн сурталчилгаа, хяналтын хэлтсийн дарга Т.Алтанцоож нар өгсөн юм.

Сургалтын явцад эрх бүхий албан тушаалтнуудын зүгээс мэдүүлгийн цахим системийн үйл ажиллагаа, хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудын үүрэг хариуцлагын талаар харилцан санал солилцов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%