НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ИХ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫГ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДҮҮД ХАМГИЙН САЙН МЭДНЭ

2018-02-02

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн хүрээнд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд “Д.Сүхбаатарыг хэн сайн мэдэх вэ?” эсээ бичлэгийн уралдааны дүн гарч өнөөдөр /2018.02.02/ шилдэг бичлэгийн эздэд шагнал гардууллаа.


Хан-Уул дүүргийн төрийн өмчийн 16, төрийн бус өмчийн 3 сургуулийг “Төв”, “Яармаг”, “Нисэх-Био” гэсэн гурван бүсэд хуваан зохион байгуулагдсан “Д.Сүхбаатарыг хэн сайн мэдэх вэ?” уралдааны шагнал гардуулах ёслолд дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, Ерөнхий боловсролын сургуулийн МХУЗ-ын багш нар болон шалгарсан бүтээлийн эзэд оролцсон юм.


Дамдины хүү Сүхбаатар нь 125 жилийн өмнө буюу 1893 оны 2 дугаар сарын 2-ны энэ өдөр эцэг “цагаан дээлт” Дамдин, эх Ханджавын ганц хүү болон мэндэлсэн  түүхтэй. Энэ түүхээс хойших “Д.Сүхбаатарыг хэн сайн мэдэх вэ?” гэсэн асуултад хүүхэд бүр өөр өөрийн мэдлэг мэдээлэл, түүхэн эх сурвалжаас олж авсан мэдээллийг үгийн уран яруу хэллэг, цаг хугацааны хувьд бидэнд өвлүүлэн үлдээсэн алдар гавьяаг сурагч хүүхдүүд бүтээлдээ бахархал дүүрэн мөнхлөн үлдээсэн нь энэхүү уралдааны гол зорилготой нийцэж байлаа.

Шагналт байранд шалгарсан сурагчдад Өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулснаас  гадна бүс бүрээс Тэргүүн байранд шалгарсан 6 сурагчийг Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Манлайлагч сурагч” тэмдгээр шагнаж урамшуулсан юм.


Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн шагнал гардуулахын өмнө “Бид  Монгол орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн хувьсгалын үйл хэргийг удирдаж ялалтад хүргэсэн гавьяагаараа монгол түмэндээ үеийн үед дурсагдаж буй түүхэн хүнийг дурсан санаж, үйл хэргийг ямагт санаж, хойч үедээ сануулан үлдээх гэсэндээ энэхүү уралдааныг зохион байгууллаа. Ирээдүй болсон сурагч хүүхдүүд маань эх түүхээ сайн мэдэж, эх орноороо бахархах үзэлтэй болгон хүмүүжиж байгааг ирүүлсэн бүтээл бүрээс харж, мэдэж болохоор байна”  гэв.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%