НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ДОРНОД АЙМГИЙН ЧОЙБАЛСАН СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЛОО

2018-02-02

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Анхны долоогийн нэг, Маршал Х.Чойбалсангийн төрсөн нутаг болох Дорнод аймгийн Чойбалсан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид өнөөдөр /2018.02.02/ Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зочиллоо.

Чойбалсан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Баярцогт тэргүүтэй 22 хүний бүрэлдэхүүнтэй зочид төлөөлөгчдийг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, ИТХ-ын Хуралдаан зохион байгуулалт, эрх зүйн хэлтсийн дарга Б.Бас-Оргил, Хууль тогтоомж, хурлын шийдвэрийн сурталчилгаа, хяналтын хэлтсийн дарга Т.Алтанцоож, Төлөөлөгч, намын бүлэг хариуцсан хэлтсийн дарга Л.Отгонхүү нар хүлээн авч уулзав. 

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн зочид Төлөөлөгчдөд хандан Нийслэлийн үүд хаалга болсон Хан-Уул дүүргийг зорьж ирсэнд талархал илэрхийлж бүгдэд нь эрүүл энх, ажил үйлс нь бүтэмжтэй байхын ерөөл дэвшүүллээ. 


ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров Хан-Уул дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаа, зохион байгуулалт, арга туршлага, иргэдийн оролцоог хэрхэн хангаж ажиллаж байгаа болон “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд дэвшүүлэн ажиллаж буй ажлын талаар мэдээлэл өгч, харилцан сайн туршлагуудаасаа хуваалцлаа.


Энэ үеэр Дорнод аймгийн Чойбалсан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Баярцогт сумынхаа талаар товч танилцуулж, 2017 онд тус Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн хийж хэрэгжүүлсэн ажил болон сумынхаа ололт амжилтыг танилцуулж цаашид Хан-Уул дүүрэгтэй ажлын туршлага хуваалцах, сайн туршлагаас сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх болно  гэдгээ илэрхийлсэн юм.


Уулзалтын төгсгөлд Чойбалсан сумын ИТХ-ын дарга Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн болон түүний Ажлын албаны хамт олонг Чойбалсан суманд зочлон ирэхийг урьж, дурсгалын зураг татуулснаар энэ удаагийн танилцах, харилцан туршлага судлах уулзалт өндөрлөсөн юм.


Чойбалсан сум нь Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос 56 км зайтай. 2579 хүн амтай, 804 өрхтэй, 1007.9 мянган  га нутаг дэвсгэртэй, Засаг захиргааны 4  багтай Хулстайн говьд Бүрд нуурын баруун урд дэнж дээр оршдог. Аймгийн төвөөс төвлөрсөн эрчим хүчинд холбогдсон. ОХУ-тай холбогдсон төмөр замтай, БНХАУ-тай хилийн худалдаа хийдэг Хавиргын хилийн боомттой бүс нутаг юм.

Чойбалсан сум нь 1931 онд Давст сум нэртэйгээр байгуулагдан 1942 оны эхээр тус аймгийн зарим сумдад өөрчлөлт хийснээр БНМАУ-ын шалгарсан хошой баатар маршал Х.Чойбалсангийн нэрээр “Чойбалсан сум” гэж нэрлэсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%