Газрын тухай багц хуулийн талаарх олон нийтийн
хэлэлцүүлэг, санал асуулга өнөөдөр Хан-Уул дүүргийн 13, 14 дүгээр хороонд
зохион байгуулагдснаар өндөрлөлөө.
Нийслэлийн ИТХ-аас 9 дүүргийн хэмжээнд энэхүү
хэлэлцүүлгийг зохион байгуулах тухай шийдвэрийг гаргасан бөгөөд Хан-Уул
дүүргийн 16 хорооны иргэдийн дунд зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт нийт 400
гаруй иргэн оролцож, 116 иргэн бичгээр санал хүсэлтээ уламжилсан байна.
Ийнхүү хоёр өдөрт дөрвөн удаа зохион байгуулагдсан Газрын
тухай багц хуулийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг, санал асуулга өндөрлөж,
иргэдийн санал хүсэлтийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн Ажлын албанд хүргүүлэхэд бэлэн боллоо.