Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2017 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр боллоо. Уг хурлаар 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлаа Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн, дүүргийн удирдлага болон иргэдийнхээ өмнө тайлагнав.
Тайлангийн хурлын
үеэр Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Цэрэн нийслэлийн 9 дүүргийн
цагдаагийн 17 хэлтсээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, гарч буй
гэмт хэргийн илрүүлэлтээр тэргүүн байр эзэлсэнд тусгайлан баяр хүргэлээ.