Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 01
дүгээр сарын 10-ны өдрийн А/01 дүгээр “Олон нийтийн хэлэлцүүлэг зохион
байгуулах тухай” захирамжийн дагуу өнөөдөр “Газрын тухай багц хууль”-ийг
албаны хүмүүс иргэдэд танилцуулж, асуултад хариулт өгч ажилллаа.
Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Хэлтэс, дүүргийн Газрын албатай хамтран зохион байгуулсан “Газрын тухай багц хуулийн хэрэгжилтийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг, санал асуулга” хоёр өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд өнөөдөр дүүргийн “Соёлын ордон”-д 1, 2, 3, 11, 15 дугаар хороо, Ерөнхий боловсролын 41-р сургуульд 4, 5, 6, 7, 8 дугаар хороо, “Буянт-Ухаа” цогцолбор сургуульд 9, 10, 12, 16 дугаар хорооны иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Иргэдийн дунд зохион байгуулагдсан хэлэлцүүлэг, санал асуулгад НИТХ-ын Төлөөлөгч, ХУД-ийн 8-р хорооны Засаг дарга Ё.Цацралтуяа, ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Даваадорж, Э.Бодьцэцэг, Төлөөлөгч Д.Уранцэцэг, О.Одончимэг, ИТХ-ын Төлөөлөгч, ХУД-ийн 10-р хорооны Засаг дарга Ц.Чинзоригт нар оролцож, харилцан мэдээлэл солилцлоо. Энэхүү хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн санал хүсэлтийг нэгтгэн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлэх юм.
Маргааш 09:00-11:00 цагт ХУД-ийн 13 дугаар хороо, 12:00-14:00 цагийн хороонд ХУД-ийн14 дүгээр хорооны “Иргэний танхим”-д иргэдийн дунд олон нийтийн хэлэлцүүлэг үргэлжлэн зохион байгуулагдах юм.