Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөр /Нэгдүгээр сарын 13-ний
өдөр/ буюу билгийн тооллын өвлийн дунд хар хулгана сарын шинийн 27-ны
дашнямтай билэгт сайн өдрийн морин цагт дvvргийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын хүндэтгэлийн танхимд “Хан хуур”–ыг залан байршуулж, Монгол Улсын
Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Буян-Арвижих хөглөн мялааж, цэнгүүлэв.
Хуурыг Шинэ Үндсэн хуулийн дагуу Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр ИТХурал дахь МАН-ын Бүлгийн төлөөлөгчид сэтгэл шингээн дурсгасан.
Ёслолын арга хэмжээнд ИТХ-ын дарга Б.Цэрэн, хурал дахь МАН-ын Бүлгийн дарга, дүүргийн Засаг даргын 1-р орлогч Г.Батсайхан, Төлөөлөгч А.Одбаяр болон Ажлын албаны ажилтнууд оролцлоо.
Нийт Хан-Уул дүүргийн Иргэддээ Шинэ Үндсэн хууль баталсан өдрийн болон “Хан хуур”-ыг хөглөн, цэнгүүлсэн ёслолын арга хэмжээний аз хийморьтой халуун мэндийг хүргэе.