НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

“ЭКО ДҮҮРЭГ” БОЛОХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-01-11

Хан-Уул дүүргийн ИТХ-ын Байгаль орчин, экологийн хороо, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Тэргүүлэгчдийн Ажлын алба болон "Шинэ суурьшил, эрүүл аюулгүй орчин" ТББ-ын төлөөллийн оролцоотой "Хан-Уул дүүргийн байгаль орчныг хамгаалахад төр, төрийн бус байгууллагын түншлэл" сэдэвт сургалтыг өнөөдөр /2017.01.11/ зохион байгууллаа.


Сургалтыг "Хөвсгөл далайн эзэд" ТББ-ын тэргүүн Б.Баярмаа удирдан явуулсан бөгөөд "Иргэдийн байгаль орчны мэдээлэл авах эрхийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлууд", "Байгаль орчныг хамгаалахад олон нийтийн хэлэлцүүлэг, нээлттэй сонсголыг ашиглах боломж", "Туул голыг хамгаалах тухай УИХ-ын ӨБХ-ны 03 ба 05 тоот тогтоолоор Засгийн газарт өгсөн чиглэлүүд ба түүний хэрэгжилтийн үнэлгээ", "Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлүүд, түүний шалтгаан бууруулах арга зам, дүгнэлт зөвлөмж", ХУД-ийн ИТХ-ын Байгаль орчин, экологийн хороо болон дүүргийн ГХУСАЗСЗ-ийн 2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгах байгаль орчны асуудлуудыг хэлэлцэх" зэрэг сэдвээр харилцан мэдээлэл солилцлоо.








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%