Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Ардчилсан хувьсгалын 28 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 87 дугаар тоот зарлигаар улс, нийгэмд өөрийн гэсэн үнэтэй хувь нэмрийг оруулж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Хан-Уул дүүргийн иргэдэд Монгол Улсын төрийн одон медалийг гардуулах ёслол өнөөдөр /2017.12.29/ боллоо.
Шагналыг НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров нар гардуулж өгсөн юм.
Хан-Уул дүүрэг болон нийслэл хот, цаашлаад энэ Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зарцуулж ирсэн та бүхэндээ болон та бүхний гэр бүл төрөл төрөгсөд, үр хүүхдүүдэд айлчлан ирж буй 2018 оны мэндийг хүргэе.