НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2017-12-27

Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, гарч буй гэмт хэргийн илрүүлэлтээр нийслэлийн 9 дүүргийн цагдаагийн 17 хэлтсээс тэргүүн байр эзэлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017 оны 12 сарын 22-ны өдөр өргөмжлөл, 5 сая төгрөгөөр урамшуулсан байна.

2017 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аливаа төрлийн гэмт хэргийг бууруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмжийг Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Батбаярт 2 ширхэг “Dell” маркийн иж бүрэн компьютер, 2 ширхэг “Epson” маркийн өнгөт принтерийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров гардуулан өгсөн юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%