НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ" Хан-Уул дүүрэг -"ЭКО ДҮҮРЭГ"

ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ “НИСДЭГ КАМЕР” ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2017-12-26

ан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ажлыг хөнгөвчлөх, онц яаралтай цагт ашиглах нисдэг камер /дрон/-ыг 2017.12.25-ны өдөр хүлээлгэн өглөө.

Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Нисэх, Яармагийн замд жолооч нар хурд хэтрүүлэх, явган зорчигч амь насаа алдах, осолд өртөх, эд материалын хохирол амсах тохиолдол гардаг. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх, албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх зорилгоор Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн нисдэг камер буюу дрон гардуулан өгсөн юм.

Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид энэхүү төхөөрөмжийг хүлээн авч ажиллуулснаар замын хөдөлгөөнийг зохицуулах, иргэдийн аюулгүй, түргэн шуурхай зорчих, гарч болзошгүй зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэх боломж бүрдэж байгаа юм.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%