Хан-Уул
дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралдаан 2017
оны 12 сарын 19-ний өдөр дүүргийн хуралдааны танхимд хуралдлаа.
Тус
хуралдаанаар:
1. Дүүргийн Засаг даргын үйл
ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн тухай
2.
Дүүргийн эдийн засаг, нийгмийг
2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг дүгнэх, 2018 онд хөгжүүлэх
үндсэн чиглэлийг батлах тухай
3.
Дүүргийн 2017 оны газар зохион
байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2018 оны газар зохион
байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
4.
Дүүргийн 2018 оны төсөв батлах
тухай
5. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны үйл ажиллагааны тайлангийн тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргалаа.