Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/62 тоот тогтоолоор
дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг 2017 оны 12
дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт хуралдуулахаар товлон зарлаж, бэлтгэл ажил
бүрэн хангагдаад байлаа.
Гэтэл өнөөдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан
намын Төлөөлөгчдийн зүгээс “Хууль бус хуралдаан зохион байгуулах гэж байна”
гэсэн шалтгаанаар хуралдааны танхимын хаалгыг хааж, намын гишүүд дэмжигчдийн
хамт суулт хийсэн бөгөөд энэ байдал өглөөний 08:30 цагаас хойш үргэлжилэн
хуралдаан зохион байгуулах боломжийг олгосонгүй.
Иймээс Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зүгээс үүссэн
гэнэтийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн хуралдааныг яаралтай зарлан хуралдуулж “2017 оны 12 дугаар сарын
17-ны өдрийг хүртэл хойшлуулж хуралдуулахаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн
тогтоол гарч баталгаажууллаа.
Тус тогтоолыг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Ардчилсан
намын Төлөөлөгчдөд албан тоотын хамт хүргүүлэв.